Хүүхэлдэйн урлагийн их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-10 22:20:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, Залуучуудын театр хамтран “Хүүхэлдэйн урлагийн их наадам”  зохион байгуулна.  

Уг наадмыг улсын хэмжээнд нээлттэй зарлаж байгаа юм. Тодруулбал, аль ч аймгийн цэцэрлэг, сургуулиуд оролцох боломжтой.  Наадамд оролцох бүтээл нь хуруун болон таягт гэсэн хүүхэлдэйн урлагийн онцлогийг харуулсан байх шаардлагатай гэнэ. Ингэхдээ 8-20 минутын бүрэн хэмжээний жүжиг бэлтгэж тавих ёстой ажээ. Наадмын нэгдүгээр шат нь тухайн цэцэрлэг, сургууль дээр нь болно. Холын аймгийнхан цахим хаягаар бүтээлээ ирүүлж болох  ажээ. Түүнчлэн зохиогчийн зөвшөөрөлтэй бүтээл ашиглах ёстой гэнэ. Эхний шалгаруулалт энэ сарын 25-30, хоёрдугаар шат нь 5 дугаар сарын 6- 8 болно.

Наадмын шилдэг 10 бүтээлийг Улаанбаатар хотын “National film” студи дэлгэцийн бүтээл болгож олон нийтэд сурталчилна. Бүтээлийн тэргүүн байрыг нэг сая, хоёрдугаар байр 500, гуравдугаар байр 300 мянган төгрөгөөр шагнаж ивээн тэтгэгчийн шагналаар давхар урамшуулна. Оролцох байгууллагыг Орхон аймгийн Хүүхэд, Залуучуудын театр бүртгэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ