Тэргэнцэртэй иргэд бүжгийн урлагаар дамжуулан дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-23 16:15:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Модерн бүжгийн мэргэжлийн багш нар, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан тоглолт энэ сарын 29-нд "Улаанбаатар" чуулгын тайзанд болно.

Тэд тус тоглолтдоо бэлтгэн дөрвөн сар хамтран бэлтгэл сургууль хийсэн бөгөөд тоглолтын бүжгийг МУСТА бүжигчин Ж.Номгонмаа дэглэж, хөгжмийг Б.Мягмарбүрэнхүү, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал нар найруулжээ.

Тэргэнцэртэй иргэд бүжгийн урлаг, бүжгийн хэлэмжээр дамжуулж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх төслийг  Монголын Урлагийн Зөвлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. Орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих төслийнхөн  ийнхүү "Улаанбаатар" чуулгын тайзанд тоглолтоо сонирхуулах гэж байна.

Холбоотой мэдээ