БНХАУ, АНУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх сард үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-27 07:41:07

МОСКВА. /TASS/. АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх сарын 10-нд Вашингтонд үргэлжилнэ хэмээн “CNBC” телевиз гурван эх сурвалжийг иш татан мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, яриа хэлэлцээний үеэр Хятадын төлөөлөгчдийг тус улсын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүлэх аж. АНУ-тай хийх 13 дахь үе шатны худалдааны яриа хэлэлцээнд Хятадын эрх баригчид идэвхтэй бэлтгэж байна хэмээн Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн байна.  


Худалдааны сөргөлдөөнийг арилгах зорилгоор БНХАУ, АНУ хэдэн сарын туршид худалдааны яриа хэлэлцээ хийж байгаа юм. Хамгийн сүүлийн 12 дахь үе шатны яриа хэлэлцээ Шанхай хотод 7 дугаар сарын 30-31-нд болсон. Энэ долоо хоногт ажлын хэсгүүд худалдааны тэнцвэргүй байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ