Пулицерийн шагналт сэтгүүлч Али И.Ризви лекц уншлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-27 11:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-27-нд АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж буй хип хоп урлагийн "Next Level Mongolia" хөтөлбөрийн видеографикчаар ажиллаж буй, АНУ-ын Пулицерийн шагналт сэтгүүлч Али И.Ризви СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Түүний лекцийг тус сургуулийн сэтгүүл зүй, кино урлаг, анимейшний ангийн оюутнууд ихэд сонирхов.  

Тэрбээр “Зураг, бичлэгээр түүх ба уран зохиолыг хэрхэн өгүүлэх вэ” сэдвээр өөрийн хийдэг баримтат кино, видео  ажилбарын туршлагаас хуваалцжээ. Али И.Ризви АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж буй хип хоп урлагийн "Next Level Mongolia" хөтөлбөрийн видеографикчаар ажиллаж байгаа юм. Тус хөтөлбөрийн хаалт болох "Final Concert" өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны 19.00 цагаас "Улаанбаатар" чуулгад болно.

Холбоотой мэдээ