Террористууд Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /NHK/. Брюссель хотод халдлага үйлдсэн террористууд Францад дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн Бельгийн шинжээчид мэдэгдлээ.
Өнгөрсөн сард болсон нисэх буудал болон метронд болсон цуврал халдлагын улмаас 32 хүн амь үрэгдсэн билээ. Уг халдлагуудын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн юм.
Шинжээчдийн хэлснээр, террористуудийн нэг нь Парисын халдлагын сэжигтэн Брюссельд баривчлагдсан тухай мэдсэнийхээ дараа Брюссельд халдлага үйлдэхээр шийдсэн байна.
Өнгөрсөн сард Брюсселийн нисэх онгоцын буудалд хоёр амиа золиослогчийн хамт явж байсан Мохамед Абрини-г баасан гарагт баривчилсан байна.
31 настай Марокка гаралтай Бельгийн иргэн тэрбээр Парисын халдлагыг үйлдсэн сэжигтнүүдийн жагсаалтад бичигдэн эрэн сурвалжлагдаж байжээ.
Х.Сарнай