Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ ойртож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-04 10:56:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах үүднээс сумдын Эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төв биохимийн шинжилгээний аппараттай боллоо. Тус сумын Эрүүл мэндийн төв энэхүү аппараттай болсноор ард иргэдийн цаг завыг хэмнэж, элдэв төрлийн өвчин эмгэгийг эрт илрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Энэхүү ажлын үр дүнд тус сумын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багийн нийт 1115 өрхийн 3858 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ илүү ойртож байгаа аж. Шаамар сум нь Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт оршиж, Улаанбаатар хотоос 330 км, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг юм. 

Холбоотой мэдээ