Дипломат харилцаа тогтоосны ойн баярын хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-30 17:50:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газартай хамтран Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан баярын хурал зохион байгууллаа.

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вень Руй, Ерөнхий дэд консул Жан Ийши болон албаны бусад хүмүүс, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, сурагчдын төлөөлөл оролцжээ. 
Хурлын үеэр Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурлагаараа тэргүүлэгч болон сурах хүсэл эрмэлзэлтэй 40 сурагчид тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг гардуулж, Сайнцагаан суманд шинээр барьсан наймдугаар цэцэрлэгийн гадна тохижилтын ажилд есөн сая төгрөгийн хандив өглөө.
Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчид, Мандал болон “Эрдмийн далай” цогцолбор сургуульд шагнал гардуулсан аж. 

Холбоотой мэдээ