Цэцэрлэг, дотуур байрны тогооч нарыг сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-30 20:23:36

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөлтэй хамтран аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны болон цэцэрлэгийн тогооч нарыг хамруулсан сургалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион явууллаа.

Сургалтад 70 гаруй тогооч хамрагдаж, хүнсний ногоогоор төрөл бүрийн шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэх арга зүйд суралцсан байна. Энэ үеэр дотуур байр, цэцэрлэгүүдийн тогооч нар тус бүр дөрвөн баг болон найман төрлийн хоол хийж онолын мэдлэгээ дадлагаар батжуулжээ.

Тогооч нарын хувьд төмс, хүнсний ногоо ашиглан төрөл бүрийн зутан шөл, 2-р хоол, чанамал зэрэг хоол хийж сурсандаа сэтгэл өндөр байсан байна. Сургууль, цэцрлэгийн тогооч нарыг нэгтгэсэн ийм томоохон хэмжээний сургалт өмнө нь болж байгаагүй аж.

                            

Холбоотой мэдээ