Умард Солонгос шумбагч онгоцноос пуужин харвасан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-02 10:21:34

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан байж магадгүй байна. Энэ тухай Yonhap агентлаг Хөх ордны /БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны ордон/ хэвлэлийн албаны мэдээллээс иш татан уламжлав.


БНАСАУ Япон тэнгис рүү ойрын  зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан тухай Японы Засгийн газар мэдээлсэн билээ. Пуужингуудын нэг нь Японы Шиманэ мужийн эдийн засгийн онцгой бүсэд унасан бөгөөд одоогоор загас агнуурын хөлөг онгоцуудад ямар нэг хохирол бүртгэгдээгүй байна. 2017 оны 11 дүгээр сард Умард Солонгосоос харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд хүрч байжээ.


БНАСАУ энэ оны долдугаар сараас хойш ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд туршиж байгаа юм. Тус улс өнгөрөгч наймдугаар сард гэхэд таван ийм пуужин харвасан байна.


Холбоотой мэдээ