Үс засуулбал эд, мал арвидна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-03 07:17:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 10 дугаар сарын 3, пүрэв гараг. Билгийн тооллын 5, Бархасвадь гараг. Онгоц одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана.


Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.


Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна.

Холбоотой мэдээ