МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-03 16:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцээд, хүлээж авах шаардлагагүй хэмээн үзжээ.


Тэрбээр, “УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурван сар хэлэлцсэний эцэст ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг шийдвэрт Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. МАН бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахыг дэмжих эсэх талаар иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 9 нь ард нийтийн санал асуулгыг дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар шийдлээ. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзсан тохиолдолд санал асуулгыг явуулах товыг тогтоох ёстой. Анх 10 дугаар сарын 30-31-нд явуулахаар тогтсон ч хориг болон бусад асуудлаас үүдээд хугацаа их алдлаа. Тиймээс санал асуулгыг энэ онд багтаах эсхүл ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах гэсэн хоёр сонголт үлдэж байна. Үүнийг дахин ярилцах болно” гэлээ.

Холбоотой мэдээ