“Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Үндэсний хороог байгуулав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-04 09:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, ШУА хамтран ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Үндэсний хороог байгуулжээ.


УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар энэ оны долоодугаар сард ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинар зохион байгуулсан. Тус семинарын оролцогчид Монгол Улс нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд шинжлэх ухааны байгууллага, шийдвэр гаргагчдын уялдаа холбоог сайжруулах ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Энэ хүрэнд УИХ-ын Тамгын газар, ШУА хамтран Үндэсний хороо байгуулсан бөгөөд тэргүүнээр УИХ-ын даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, доктор, профессор Д.Бадарчийг сонгожээ.


ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр УИХ-ыг шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, лавлагаа, мэдээллээр хангахад шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ