Аймгийн ИТХ-ын Тэргүүлчэгчдийн ажлын алба чанарын стандартыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-06 11:50:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр тусгасан. Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах мэргэжилтэн "Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлага" сэдвээр мэдлэгээ дээшлүүлжээ.

Мөн сургалтын хүрээнд стандартын ач холбогдол, Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцох, PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдэлийн менежментийн тухай үндсэн ойлголт, стандартын үндсэн шаардлагын тайлбар, гадаад аудит, хөндлөнгийн баталгаажуулалтад шилжих аргазүй зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгсөн байна.

Ташрамд, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба нь MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээжсэнээр Монгол Улсад анхны чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аж. 

Холбоотой мэдээ