Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-07 15:30:25

БЕЛГРАД. /RIA Novosti/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Косово Улсыг сүүлийн 10 жилийн туршид удирдсан, тус улсын “Ерөнхийлөгч” Хашим Тачигийн тэргүүлдэг Ардчилсан нам “парламентын” сонгуульд ялагдсан байна.


Косовод ээлжит бус сонгууль ням гарагт болсон байна. Сонгуулийн ирц 43.2 хувьтай гарчээ. Энэ удаагийн сонгуульд хэт давруу үзэлтнүүдийн “Өөрийгөө тодорхойлогч” хөдөлгөөн ялсан байна. Тус хөдөлгөөнөөс нэр дэвшигчид сонгогчдын 25.77 хувийн саналыг авчээ. Түүнчлэн сөрөг хүчний аядуу үзэлт-шинэчлэгчдийн “Косовогийн Ардчилсан нам”-д сонгогчдын 25.05 хувь нь саналаа өгчээ.


Харин эрх баригч Ардчилсан нам 21.16 хувийн санал авчээ. Чухам тус нам 2007 оны сонгуульд анх удаа ялсныхаа дараа Косовог “тусгаар тогтносон улс” болсныг зарласан билээ.  

Холбоотой мэдээ