Аялагчдад зориулсан мэдээллийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-09 21:25:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл нуураар аялагч болон нутгийн иргэдэд байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн шийдлүүд болон хог хаягдлын менежментийн талаар цогц мэдээлэл авах боломж бүрдлээ.

Тодруулбал МОН(9183): төслөөс Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны "Мэдээллийн төв"-ийн дэргэд нутгийн иргэд, хүүхэд багачууд, аялагч жуулчдад зориулан хог хаягдлыг зүй зохистой зайлуулах, нуурын ус болон хөрсийг бохирдохоос сэргийлсэн ариун цэврийн байгууламжуудын сонголтуудыг танилцуулсан мэдээллийн хэсгийг шинээр ашиглалтад орууллаа.

Аялагчид тус төвд зочилсноор Хөвсгөл нуур орчимд аялахдаа хог хаягдлаа хэрхэн зайлуулах, айл өрх, аялал жуулчлалын баазууд Хөвсгөл далайгаа бохирдохоос сэргийлэн ямар төрлийн жорлон суурилуулбал тохиромжтой талаар мэдээллийг авч, видео үзэн хөгжөөнт тоглоом тоглож өөрийн болон үр хүүдийнхээ байгаль орчны талаарх мэдлэгээ баяжуулах боломжтой ажээ.



Холбоотой мэдээ