Ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-10 17:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг зургаа дахь жилдээ тэмдэглэнэ.

Эл өдөрт зориулсан хүүхдийн наадам энэ сарын 21-нд Говь-Алтай аймагт болно. Тус наадамд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн болон ОХУ-ын хүүхдүүд оролцох аж.

Дэлхийд нэн ховордсон, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор зүйл болох цоохор ирвэс Монголд 800-1000 орчим бий. Үүний 500-700 нь Алтай-Саяны бүс нутагт амьдардаг.  Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 орон Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар санал нэгдэж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм.

Холбоотой мэдээ