Хөвсгөл аймгийн 40 мянган га-д үлийн цагаан оготно устгах ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-11 12:10:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүрийн хавар, намарт голомт бүхий Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр сумын 40 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жилээс Баянзүрх сумын Агар баг нэмэгджээ. 

Энэ онд дээрх сумдын 40 мянган га-д үлийн цагаан оготно устгалын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 64 сая төгрөгөөр хийж байна. Тус аймгийн Жаргалант сумын 5000 га, Бүрэнтогтох сумын 80 мянган га, Баянзүрх сумын 2000 га талбай болон Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна.

Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран утах, ус цутгах, хавх тавих, шувуу болон амьтанд суух газар бэлтгэж өгөх зэрэг олон аргаар хийсэн байна. "Нэг үлийн цагаан оготно жилд 6 төрдөг, гарсан төл нь 21 хоногийн дараа үржилд ордог, нэг төрөхдөө 6-14 зулзага гаргадаг учраас маш хурдан үрждэг амьтан тул устгалын ажлыг жил бүр үр дүнтэй хийх шаардлагатай байдаг ажээ.

Холбоотой мэдээ