Японд хар салхины улмаас нислэгүүдийг цуцалжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-11 14:06:59
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. “Хагибис” хар салхитай холбогдуулан “All Nippon Airways” компани Токио хотын "Ханэда" болон "Нарита" олон улсын нисэх буудлаас хөөрөх, буух 406 дотоодын нислэгээ цуцалжээ.


Тус компанийн мэдээлснээр, Айчи мужийн "Чюбу" нисэх буудал болон Осака мужийн зарим нисэх буудлын дотоодын нислэгүүдийг цуцалж магадгүй байгаа аж.


“Japan Airlines” компани бямба гаргийн 350 орчим дотоодын нислэгээ цуцалжээ. Үүнээс гадна бусад нислэгийн компаниуд бямба, ням гаргийн нислэгээ цуцлах төлөвтэй байна.


Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авж байхыг нислэгийн компаниуд зорчигчдод зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ