Хятадын оюутнуудыг АНУ-д суралцахыг урьжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 08:23:59
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CGTN/. Худалдаа, эдийн засгийн асуудлаархи БНХАУ, АНУ-ын өндөр түвшний яриа хэлэлцээ өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй уулзжээ.


БНХАУ-ын оюутнуудыг АНУ-д ирж суралцахыг урьж байна гэж БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөлтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр Трамп мэдэгдсэн байна.


Дэлхийн өнцөг булан бүрийн авьяаслаг залуус АНУ-ын олон сайхан их сургууль болон коллежид суралцдаг бөгөөд Хятадын оюутнууд ч үүнд багтдаг гэж тэрбээр мэдэгдсэн аж.



Холбоотой мэдээ