Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-15 11:19:18

БОГОТА. /TASS/. Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжаа цуцалсан тогтоолд Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено гарын үсэг зуржээ. Гуаякиль хотод тогтоолд гарын үсэг зурсан байна.


Дизель түлш болон бензинд олгох татаасыг 10 дугаар сарын 3-наас цуцлах тухай захирамжид Эквадорын Төрийн тэргүүн Ленин Морено энэ сарын 1-нд гарын үсэг зурсны дараа, түлшний үнэ 120 хувиар өссөн байна. Үүний улмаас эсэргүүцэгчид зарим хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Эсэргүүцэгчдийн шахалт дор эрх баригчид олон нийтийн жагсаал цуглаан дагуулсан захирамжийг хүчингүй болгохыг зөвшөөрчээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэгчид иргэний үл захирагдах ажиллагаагаа зогсоохоор болсон байна.

Холбоотой мэдээ