“Худалдагч, касс, нярав” бэлтгэх сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын аймгийн салбар, Монголын худалдагч нарын холбооноос,
Стандарт хэмжил зүйн газар, ХХААГ-тай хамтран “Худалдагч, касс, нярав” бэлтгэх
сургалт зохион байгууллаа.
10 дугаар сарын 11-12-нд Мандалговь хотноо зохион
байгуулсан тус сургалтад 52 хүн оролцож, худалдагч, няраваар ийнхүү бэлтгэгдэн,
мэргэшлийн үнэмлэх авах эрхтэй болжээ. Үнэмлэхийг МҮХАҮТ-ын аймгийн салбараар
дамжуулан 10 дугаар сарын 15-наас олгох ажээ.
Тус сургалтаар оролцогчдод худалдагч болон няравын
эзэмшвэл зохих дадлага, чадваруудыг эзэмшүүлж, “Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ, ерөнхий
шаардлага” стандартыг танилцуусан байна.