Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-15 22:43:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь “Толгойт”-ын хэсэгт уул уурхайн улмаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх аргачлалын дагуу, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.

Нөхөн сэргээлтээр үйл ажиллагаанд өртөгдсөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг авчээ. Эл үйл ажиллагаагаар талбайд овор хэмжээ ихтэй чулуулаг, хог хаягдал, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан байгууламжуудаас чөлөөлж, талбайд үүссэн овон товон гадаргууг сийрүүлэн тэгшлэх, ухашийг дүүргэх, хурдас чулуулгийн овоолгыг намсгах, ирмэгийн орчных нь гадаргуугийн хэлбэр төрхтэй ойртуулан тэгшлэх, хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажээ.

Энэхүү нөхөн сэргээлт нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын энэ оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18-04-003/25 тоот аян зохион байгуулах ажлын хүрээнд хийсэн байна. Үүгээр 10 га талбайг нөхөн сэргээсэн бөгөөд MNS 5917:2008 стандартаар хийж гүйцэтгэжээ. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг “Болд Төмөр Ерөө Гол ХХК гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ