Туркт шинэ хориг арга хэмжээ авахаа хатуу сануулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Agence France-Presse/.
Сирийн зүүн хойд нутагт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол Туркийн эсрэг нэмэлт хориг
арга хэмжээнүүдийг авах болно хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.
Сирид ажиллагаа
явуулж байгаатай нь холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай
гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт
гарын үсэг зурсан юм.
Сирийн зүүн хойд
нутагт “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг эхлүүлж байгаагаа Туркийн эрх
баригчид энэ сарын 9-нд мэдэгджээ. Сирийн дүрвэгсдэд буцах аюулгүй бүс
байгуулах нь энэхүү ажиллагааны зорилго аж.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
15 цаг