Эрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-17 20:53:29
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3.3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ.

Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан тус үйлдвэр ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлаж дүнгээ гаргасан байна. Уурхайчдын ажлын хувцас урлах, өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр болсон уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” төрөлд эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” төрөлд оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” төрөлд  чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ. 

 

Холбоотой мэдээ