Шинжааны 60 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-21 16:17:36

Шинжаан Уйгарын өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "Эх улсынхаа элгэнд” хэмээх үзэсгэлэн өчигдөр Бээжинд нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэн "Өөдлөн дэвшиж буй Шинжаан" , "Аз жаргалтай Шинжаан" , "Эв зохицонгуй Шинжаан" , "Хүсэл мөрөөдлийн Шинжаан" гэсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Үзэсгэлэнд 700 гаруй гэрэл зураг, 200 гаруй эд зүйлс, 40 гаруй зурга хүснэгт тавигдсанаас гадна 60 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино, мультимедиа танилцуулгуудыг олон нийтэд үзүүлэн сурталчилж байна.

 

Хөххот.БЗанданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд