Хууль сурталчлах өдөрлөг Ховд сумын Улаан бураа багт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-21 13:22:23

Ховд /МОНЦАМЭ/. Таван сумын иргэдэд зориулсан “Хууль сурталчлах өдөрлөгХовд сумын Улаан бураа багийн төв дээр болжээ.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар хамтран “Илрүүлэлт шийдвэрлэлт-2” нэгдсэн үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас санаачлан хөдөөгийн сумын иргэдэд хууль эрх зүйн орчныг сурталчлах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дөргөн сумын малчин иргэдэд зориулж өдөрлөг зохион байгуулснаараа онцлогтой.  

Тус өдөрлөгт дээрх таван сумын ИТХ-ын дарга, холбогдох мэргэжилтэн оролцож, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авчээ.

Өдөрлөгийн үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон нэр бүхий иргэдийг шагнаж урамшуулсан байна. Мөн оролцогчдын дунд 32 бөхийн барилдаан зохион байгуулжээ. 

Энэхүү өдөрлөг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний саналыг тусгах, цагдаагийн алба хаагч болон иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж  зохион байгуулагчид мэдээллээ.   

Холбоотой мэдээ