Халдварт өвчний гаралт 14 тохиолдлоор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-18 15:15:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас гаргасан статистик мэдээгээр 2019 оны эхний 3 улирлын байдлаар халдварт өвчний 286 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 тохиолдлоор нэмэгдсэн дүнтэй байна.

Халдварт өвчний гаралтыг авч үзвэл амьсгалын замын халварт өвчин өнгөрсөн оны 9 сарын байдлаар 40 тохиолдол бүртгэгдсэн бол энэ жил 130 болж өссөн, бэлгийн замын халварт өвчин 121 бүртгэгдсэн нь 24-өөр нэмэгдсэн байна.

Харин 19 хүн сүрьеэгээр өвчилсөн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил байгаа бол вируст гипатит, гар, хөл, амны өвчин, хачгаар дамждаг халдварт өвчин тус тус буурсан үзүүлэлтэй байна.

Харин нас баралтын 197 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 тохиолдлоор буурсан байна. Нас барсан шалтгааныг авч үзвэл хорт хавдраас үүдэлтэй нас баралт 32,5 хувийг эзэлж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ