Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт өдрийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-10-19 19:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 74 жилийн өмнөх 10 дугаар сарын 20-ны өдөр монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах ард нийтийн санал хураалтад оролцож байжээ.


Тодруулбал, Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улсын бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулга”-аар баталгаажуулан тунхагласан түүхт өдөр юм. 


“МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилгаар 2018 оны энэ өдөр Үндэсний хүчит бөхийн барилдаан Спортын төвд ордонд болж байсан юм.


Энэ жилийн хувьд, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт эрдэм шинжилгээний Бага хурлыг Гадаад харилцааны яамны Хурлын танхимд 10 цагт зохион байгуулна. Мөн 13 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх юм. Ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 15 цагт болох юм байна.

Холбоотой мэдээ