Роналдугийн гурван гоолын ачаар “Реал” хагас шигшээд үлдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-04-13 13:00:56

МАДРИД. /TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб Аваргуудын лигийн хэсгийн хариу тоглолтод Германы "Вольфсбург" багийг өөрийн талбайд  3:0 онооны харьцаатайгаар хожиж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ.

Багаа хагас шигшээд оруулахад Криштиану Роналду-гийн 15, 17, 77 дахь минутад өрсөлдөгчийн хаалганд хийсэн гурван гоол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ.

Эдгээр гоол нь Португалын хөлбөмбөгчний хувьд Аваргуудын лигийн тэмцээнд тоглох хугацаандаа хийсэн тав дахь хет-трик юм. Тэрбээр энэ амжилтаараа Испанийн “Барселона” багийн довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месситэй зэрэгцэж ирлээ.

Хоёр багийн эхний тоглолт Германы Вольфсбург хотод болж, талбайн эзэн баг 2:0 онооны харьцаатайгаар ялжээ.

Хагас шигшээгийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын 26, 27-нд болох бол хариу тоглолтууд тавдугаар сарын 3-4-нд болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ