Цэргийн алба хааж, сая халагдсан иргэдээс ажилд сонгон шалгаруулж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-23 16:25:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хугацаат цэргийн алба хаагаад сая халагдсан залуучуудаас ажлын байранд сонгон шалгаруулж авах тухай Цагдаагийн газраас мэдэгдлээ.  

Тодруулбал, эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолоочийн ажлын байранд бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан 25-30 хүртэлх насны залуучуудыг энэ сарын 25 хүртэл бүртгэж судалгаанд хамруулан, түргэвчилсэн сургалтад хамруулах ажээ.

Цагдаагийн албан тушаалд анх томилогдох иргэн нь цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, ажиллаж, сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус байна гэсэн нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой аж. 

Холбоотой мэдээ