Сансрын нано хөлөг турших төслийг танилцууллаа

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2016-04-13 17:02:33

ВАШИНГТОН. /Breakingnews/.  Физикч Стивен Хокинг, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон Оросын тэрбумтан Юрий Мильнер нар сансар огторгуйн уудамд байж магадгүй харь гарагийнхны амьдралыг судлах зорилгоор бичил хөлгийг сансарт илгээх төслийг танилцуулсан байна.

100 сая долларын өртөгтэй “Breakthrough Starshot” гэдэг төслийн хүрээнд манай нарны аймгийн хил хязгаараас цааш орших хамгийн ойрын хөрш болох Альфа Центавр оддын аймгийн хүртэлх огторгуйн уудам орон зайд сансрын бичил хөлөг илгээх боломжтой эсэхийг турших ажээ.

28 грамм хүрэхгүй жинтэй бичил хөлөг гэрлийн хурдны тавны нэгтэй тэнцүү хурдаар нисч, гарагуудын гэрэл зургийг авч, шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж чадах эсэхийг турших нь энэ төслийн гол зорилго юм.

Одоо ашиглагдаж буй сансрын хөлөг нь 25 их наяд бээр буюу 4.37 гэрлийн жилийн зайд орших Альфа Центавр одны аймагт хүрэхэд 30 мянган жил зарцуулна. Харин энэ бичил сансрын хөлөг  нь гэрлийн бөөмсөөр түлхэгдэх дарвуулаар тэжээгдэх бөгөөд ингэснээр энгийн хөлгүүдтэй харьцуулахад 1000 дахин илүү хурдалж, 20 жилийн дотор дээрх одонд хүрэх боломжтой болох юм.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ