“Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-23 17:41:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 


2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад суулгасан таван тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхийг албан тушаалтнуудад үүрэг болгов.


Ташрамд дурдахад, Өргөдлийн байнгын хороо 2017 онд дээрх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яаманд “Ажил эрчимжүүлэх тухай” албан тоот хүргүүлсэн ч хэрэгжилтийн явц, үр дүн хангалтгүй байсан учир өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцсэн юм.

Холбоотой мэдээ