Озоны давхаргын цоорхойн хэмжээ багасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-24 10:06:04
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CGTN/. Өмнөд туйлын озоны давхаргын цоорхойн хэмжээ ихээхэн багассан ер бусын үзэгдэл болсон талаар АНУ-ын НАСА болон Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газраас мэдээлжээ.


Жил бүрийн есдүгээр сарын 8-ны хэмжилтээр озоны давхаргын цоорохой 16.4 сая хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй байсан бол 9-10 дугаар сард уг хэмжээ нь 10 сая орчим хавтгай дөрвөлжин километр болж багассан байна. Озоны давхарга нөхөгдөхөд 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхэн үеийн цаг уурын таатай нөхцөл байдал голлон нөлөөлдөг бөгөөд энэ үед озоны давхарга нэлээд хурдан нөхөгддөг байна.


“Энэ бол бөмбөрцгийн өмнөд хэсгийн озоны давхаргад тохиосон гайхалтай үзэлдэл. Гэвч энэхүү үзэгдэл агаар мандлын давхаргын халалтаас үүдэлтэй болохоос бус озоны давхарга хурдтай нөхөгдөж буй шинж тэмдэг биш юм” гэж НАСА агентлагийн эрдэмтэн Пол Ньюмэн мэдэгджээ.


Холбоотой мэдээ