0-5 насны хүүхдийн дөрвөн эндэгдэл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 22:30:28

Оны эхний улирлын эрүүл мэндийн салбарын статистик мэдээгээр Дундговь аймагт 253 эх амаржсан байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 32 төрөлтөөр өссөн үзүүлэлт болжээ.

Эхийн эндэгдэл гараагүй.  Харин нялхсын болон 1- 5 насны хүүхдийн тус бүр хоёр эндэгдэл гарсан бөгөөд энэ нь Сайнцагаан сумын Өлзийт Мандал өрхийн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Дэлгэрхангай Адаацаг суманд бүртгэгдсэн байна.Хүүхдүүд өвчний улмаас энджээ.

 Хүн амын нас баралт мөн өссөн үзүүлэлттэй байна. Нас баралтын шалтгааны хамгийн өндөр буюу 28.6 хувийг хорт хавдар эзэлсэн хэвээр байгаа бол 10.4 хувь нь осол гэмтэл болсон байна. Осол гэмтэл дотор амиа хорлосон 3 тохиолдол гарчээ.

Эхний улирлын байдлаар Дундговь аймагт халдварт өвчний 196 тохиолдол бүргэгдсэн байна. Энэ нь урьд оны эхний улирлынхаас 120 гаруйгаар нэмэгдэж, 10 мянган хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 44  болж өсчээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ