АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-25 17:25:17

Увс /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны ажлын хэсэг энэ сарын 24-нөөс эхлэн Увс аймагт ажиллаж байна.

Тэд аймгийн удирдлагууд болон боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, АНУ-ын ЭСЯ болон Увс аймаг хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Мөн ЭСЯ-наас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  онцолсон юм.  

Холбоотой мэдээ