Богота хотын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БОГОТА. /TASS/.
Клаудия Лопес Колумбийн нийслэл
Богота хотын даргаар сонгогдсон анхны эмэгтэй болжээ. Саналын хуудасны 97.11
хувийг тоолсны дараах байдлаар Клаудия Лопест сонгогчдын 35.25 хувь нь буюу 1
сая гаруй хүн саналаа өгсөн байна.
Бие даан нэр дэвшигч Карлос Галан 32.50 хувийн саналыг авснаар хоёрдугаарт
орж байгаа аж. “RCN”
радиостанцын мэдээлснээр, хотын шинэ даргаар сонгогдох хүнд анх удаа Боготагийн 1
сая гаруй оршин суугч саналаа өгсөн байна. Клаудия Лопес ирэх оны 1 дүгээр сарын 1-нд
албан тушаалдаа орох бөгөөд 2023 оныг хүртэл тус албан тушаалыг хаших аж.