Парисын халдлагад холбоотой этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 10:36:26

АНКАРА. /Anadolu/. Парис хотын еврейчүүдийн супермаркетэд 2015 онд халдлага үйлдсэн этгээдэд зэвсэг худалдсан хэрэгт сэжиглэгдэж буй Францын иргэн болох эрэгтэйг баривчилсан гэж Испанийн цагдаагийн газар мэдэгджээ.

Өдгөө 27 настай Францын иргэн Антуан Денивийг Малага боомтод байхад нь баривчилсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-9-нд Парист халдлага үйлдсэн гурван этгээдийн нэг болох Амеди Кулибалиг зэвсгээр хангаж байсан зэвсгийн наймааны сүлжээг Антуан Денив удирддаг байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.

Тэрбээр цагдаа нараас зугтаж, халдлага болсноос долоо хоногийн дараа хуурамч бичиг баримт ашиглан Францаас гарч, Малага боомтод очсон байна. Тэнд тэрбээр хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан аж.

Түүнийг баривчлах үед хамт байсан Серби болон Монтенегро-гоос ирсэн хоёр хүнийг мөн баривчилжээ.

Денивтэй хамт байсан Сербийн иргэн болох этгээд түүнд буу сум олж авахад нь тусалдаг байсныг бид тогтоосон гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ