Монголын геологичид газрын тос илрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-10-28 18:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөрөнгө оруулалттай "Петро Матад лимитед" компанийн хайгуулын “Херон-1” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос илэрсэн байна.

Энэ нь Монголын геологичид хоёр дахь удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн тохиолдол болж байна гэж АМГТГ-аас мэдээллээ. 

Анх 1940 оны 12 дугаар сард геологич, доктор Ж.Дүгэрсүрэн хуучин ЗХУ-ын геологичтой хамт, тодруулбал, Оросын геологич Ю.С.Желубовскийн хамт Дорноговийн сав газарт, Зүүнбаянгийн Барагшуун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байсан юм

Холбоотой мэдээ