"Атар-Өргөө"-гийн 76.713 ширхэг хувьцааг 4.6 тэрбумаар арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-31 18:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 31-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 123.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 591.934 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" (DAR+14.98%) болон "Хөх ган" ХК (HGN+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" (TEE-14.77%) болон "Монгол шуудан" ХК (MNP-1.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Атар-Өргөө" ХК-ийн 76.713 ширхэг хувьцааг 4.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. 

"TOP 20" индекс 1.26 хувиар өсч 18148.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.402.525.798.119.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ