“Хөөмий бит” урсгалыг залуу үеийнхэнд эзэмшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, дэлхийн Хөөмийн холбоо, Монголын үндэсний Битбокс /МҮБХ/-ын холбоо хамтран 10 дугаар сарын 31-ний өдөр “Хөөмий бит” сэдэвт анхан шатны сургалт зохион байгуулжээ.
Үндэсний
язгуур соёлын үнэт өв болох
хөөмийн урлагийг орчин үеийн битбокс урлагтай
хослуулсан “Хөөмий бит” хэмээх урсгалыг залуу үеийнхэнд танин мэдүүлэх, зааж
сургах зорилгоор энэхүү сургалтыг үе шаттай зохион байгуулах аж.
Тус сургалтад Ховд аймгийн 17
сумын 6-25 насны 200 орчим хүүхэд,
залуу үеийнхэн оролцож,
Цаашид сургалтыг онлайн хэлбэрээр
үргэлжлүүлэн зохион байгуулна. Мөн улиралд
нэг удаа танхимын сургалтыг аймгийн төвд явуулахаар төлөвлөсөн байна.
Сургалтын
чиглүүлэгч
багшаар МҮБХ-ны тэргүүн, МУСТА Б.Нарандэлгэр ажиллаж байна.
Ийнхүү Ховд нутгийн хүүхэд багачууд, залуу үеийнхэнд
хөөмий, битбокс хосолсон “Хөөмий бит” урсгалыг зааж сургаснаар тэдний
авьяас чадварыг шинээр нээн
илрүүлэх, хөгжүүлэх боломж өргөжинө. Улмаар урлагаар дамжуулж тэдэнд гоо зүйн боловсрол олгох чухал ач холбогдолтой гэж
зохион байгуулагчид онцоллоо.
