ХӨВСГӨЛ: Дүрслэх урлагийн багш нарын байгалийн сайханд зурсан бүтээлүүд

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-10-02 13:31:17

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн багш нарын  "Багшийн алдар-8" үзэсгэлэн өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнд 26 багшийн 70 гаруй бүтээл олны хүртээл болж байна. Үзэсгэлэн 4 хоног Мөрөн хотын Арт галерейд үзэгчдэд хүрэх юм.