“Шилмэл мал-2025” үзэсгэлэнгээр 20 бод, 14 бог малыг дуудлагаар худалджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-06 12:41:12

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 1989 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилмэл мал 2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа Дархан-Уул аймгийн Хонгор суманд боллоо.


Эл үзэсгэлэн нь Монголын мал аж ахуйн салбарын шилдгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ удаа 10 аймгийн 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж оролцжээ. Үзэсгэлэнд Монгол Улсад үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь, “Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн ашиг шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнасан байна.


Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацын шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулснаараа онцлогтой. 36 дахь удаагийн үзэсгэлэнгээр мах, сүүний чиглэлийн Семинтал, Герефорд, Халимаг, Лимүзин, Казахын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, Суффолк хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, Араб, Англи азарга, Тамвовски галуу, эдельбай, мангалийца тоорой зэрэг 20 бод, 14 бог малыг дуудлага худалдаанд оруулжээ. 

















Холбоотой мэдээ