“Facebook”-ийн Цукерберг нэр дэвшигч Трампыг шүүмжлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп-д хандан түүний хэлсэн ялгаварлан гадуурхсан утгатай үгсийг олон нийтийн зүгээс улам бүр дэмжсээр байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлжээ.
Цукерберг мягмар гарагт Сан-Францискод болсон шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулах “Facebook”-ийн нэгэн арга хэмжээнд оролцож илтгэл тавих үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Тэрбээр "цагаачлалын үе явцыг барьж тогтоохын тулд хана барих хэрэгтэй гэсэн хүмүүсийн дуу хоолойг сонссон" гээд "дэлхий ертөнцийн даяарчлалын эсрэг хүмүүс болоод улс үндэстний оюун санаа хэрхэн эргэж байгааг харж байна" гэдгээ дурдлаа.
“Facebook” бол Энэтхэг зэрэг олон улс орноос олон тооны цагаач инженерүүдийг авч ажиллуулдаг бөгөөд Калифорнийн “Cillicon Valley”-д байрлах Мэдээллийн технологийн салбарын олон компаниудын нэг билээ. “Hewlett-Packard”-ийн гүйцэтгэх захирал Мег Уитмэны зүгээс нэр дэвшигч Трамп-д хандан хэлсэн ширүүхэн шүүмжлэлийн дараа Цукерберг ийнхүү өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.
Ирэх мягмар гарагт Нью-Йорк мужид болох сунгааны өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандан бизнесийн удирдагчид байр сууриа илэрхийлсээр байна.
Х.Сарнай