Он гарснаас хойш авто ослоор 26 хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-11-05 16:09:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Он гарснаас хойш Өмнөговь аймагт авто ослоор 26 хүн амь насаа алдаж, 19 хүн гэмтсэн байна.

Үүнээс Цогтцэций сумаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн зам дээр найман хүн амв насаа алджээ. Нийт амь насаа алдсан иргэдийн тав нь бага насны хүүхэд байгаа юм. Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй, буруутай үйлдлээс болж хүүхдүүд амиа алдаж байгааг замын цагдаагийнхан онцолж байна. Авто машин ухрах үйлдэл хийхдээ хүүхэд дайрсан, хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүйн улмаас цонхоор унах, бүс зүүгээгүйн улмаас авто осол гарах үед хүүхдийнхээ амь насыг алдсан хэргүүд гарсан байна. Нийт авто осол гарах шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, нүүрс тээвэрлэлтийн зам дээр эгнээ хоорондын зайг тохируулж яваагүйн улмаас, эсрэг урсгал сөрж авто машинтой мөргөлдөх гэх мэт зөрчлөөс үүдэн ихэвчлэн осол гарч, хүний амь нас эрсдэж байна.   

Өнгөрсөн  сарын хувьд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ