Шинэ Зеландын сэтгүүлд монгол найрагчдын шүлгийг нийтэлжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-07 17:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Зеландын “Catalyst” сэтгүүлийн энэ оны 16 дахь дугаарт “Монголын яруу найргаас” хэмээх тусгай нүүрийг анх удаа нээсэн байна. Саймон Вэккхам Смит, Г.Дэлгэрмаа, Н.Билгүүдэй, Ж.Лийтов нарын орчуулгаар яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ц.Бавуудорж, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, М.Амархүү, Б.Ичинхорлоо, А.Сүглэгмаа, О.Мөнхнаран, С.Начин, Г.Бямбажав нарын шүлгүүдийг намтар танилцуулгатай нь англи хэлээр нийтэлжээ.

Тус сэтгүүлийн энэ дугаарт залуу уран бүтээлч Б.Баярцэнгэлийн зургаар хавтас болон доторх хуудсыг чимэглэсэн байна. Сэтгүүлийн эрхлэгч Док Дрюмхэлэр “Монголын яруу найргаас Шинэ Зеландын уншигчдад анх удаа хүргэж байгаадаа баяртай байна” хэмээн бичээд "Энэтхэг Улсын Одиша мужийн Вүванишивар хотод Дэлхийн яруу найрагчдын 39 дүгээр хурлын үеэр сэтгүүлийнхээ танилцуулгыг хийж, монгол яруу найрагчдын шүлгээс анх сонссон юм" гэж өгүүлжээ.


Холбоотой мэдээ