Нэг шөнийн дотор 9 машины дугуйг санаатай хагалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд
байрныхаа гадна тавьсан хэд хэдэн машины дугуйг шөнө дөлөөр хагалсан хэрэг гарч, түүнийг илрүүлэн мөрдөн шалгах
ажиллагаа явуулж байгаа тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал, тус сумын 7-р багийн 3,4,5,12
дугаар байрны зогсоол дээр байсан 9 автомашины дугуйг энэ сарын 2-3-нд
шилжих шөнө санаатайгаар хагаллаа гэх мэдээллийг хүлээн авч, цагдаагийн газрын
алба хаагч нар шуурхай очин хэргийн газарт ажиллаж, тухайн гэмт хэргийг иргэн О...,
Х... нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулан
шалгаж байгаа ажээ.
Аймгийн Цагдаагийн газраас иргэдийг ийм
төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхын тулд өөрийн амьдарч буй орон сууц,
гэр хорооллын бүсэд айл хөршөөрөө нийлж гэрэлтүүлэг, хяналтын камертай болох,
тээврийн хэрэгслийг аюулгүй байдал хангасан газарт байрлуулж байхыг анхаарууллаа.