Гурван суманд оготно устгалын багаж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-05 16:18:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс Тарагт, Төгрөг, Хархорин сумын ЗДТГ-т оготно устгалын багаж, төхөөрөмжийг олголоо.

Нийт 10 сая төгрөгийн өртөг бүхий 12 багажийг олгосон бөгөөд өрөмдөх, утах гэсэн хоёр аргаар үлийн цагаан оготныг устгах зориулалттай аж. Малчид сумынхаа ЗДТГ-тай гэрээ байгуулан тус багажийг хэрэглэж болох гэнэ.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 1 сая 260 мянган га талбайд үлийн цагаан оготно тархсан нь тогтоогдсон. Тиймээс оготно ихээр тархсан долоон  сумын 60 мянган га талбайд микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж, техникийн үр дүн 80 хувьтай гарсан юм. Энэ намар ХХААХҮЯ-ны нэмэлт санхүүжилтээр мэрэгч устгалын ажлыг 40 мянган га-д зохион байгуулж эхлээд байна.

Холбоотой мэдээ