Мэргэжлийн хяналтын газар шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-05 19:24:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори хүчин чадлаа нэмэгдүүлж долоон төрлийн бичил биетэн, хортон шавьж, ургамлын үр илрүүлэх төхөөрөмжтэй боллоо.

Үүнд өсгөвөрлөх дижитал микроскоп, инкубатор, термостат, хор судлалын шинжилгээнд ашиглах вакум ууршуулагч, нитратын тестер, соронзон хутгагч, автомат пипетик зэрэг тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл байгаа аж.

Дээрх тоног төхөөрөмж, хэрэгслийг ашигласнаар сорилт шинжилгээний чанар, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал сайжирч, хүнсний болон орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, лабараторийн шинжилгээгээр батлах боломж бололцоог нэмэгдүүлж байгаа гэж албаныхан мэдэгдэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагад нэн шаардлагатай дээрх тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ