“Шилдэг цагдаа-2019" тэмцээний шилдгээр дэд ахлагч З.Энх-Амар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-06 20:19:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Шилдэг цагдаа-2019" тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион явуулсан байна. Уг тэмцээн буудлага, хууль эрх зүй, гадаад хэл, эсээ бичлэг, самбо бөх, компьютер, гар бууны задаргаа, морь эмээллэх, мотоциклын уран жолоодлого гэсэн төрлүүдээр болжээ. Эдгээр тэмцээнд аймгийн Цагдаагийн газрын Мэдээлэл хүлээн авагч, дэд ахлагч З.Энх-Амар тэргүүлж, Мэдээлэл хүлээн авагч, ахлагч Б.Батгэрэл, Өндөрхангай сумын хэсгийн цагдаа, ахлах ахлагч Н.Мягмаржав нар удаалсан байна.

Цагдаа нарын ур чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн энэ жилийн хувьд өргөн цар хүрээтэй болж өнгөрчээ. Энэ үеэр тэмцээн уралдаанаас гадна хууль эрх зүйн сургалтууд явуулсан бөгөөд сумдын цагдаа нар ч хамрагдсан байна.

Холбоотой мэдээ