Зах, худалдааны төвүүд и-баримт олгодог болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-06 21:07:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсийнхэн зургаан суманд ажиллаж, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьсан байна. Энэ хүрээнд тус сумдын 26 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, 60 гаруй цэгүүдэд шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй 138 хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр тус системд огт холбогдоогүй хоёр хуулийн этгээдэд торгууль оногдуулснаас гадна цахим төлбөрийн баримт бага олгосон байгууллагуудад шаардлага хүргүүлжээ. Энэхүү шалгалт нь цаашид үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногоос авто сэлбэг, барилгын материал, засварын газруудад хяналт шалгалт хийх юм байна.

“Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүд иргэдэд и-баримт олгодоггүй. Энэхүү асуудлыг 2019 оныг дуусахаас өмнө шийдвэрлэж, иргэдэд и-баримт олгодог болгоно” хэмээн аймгийн Татварын хэлтсийн ажилтан Н.Түмэннасан хэллээ.

 

Холбоотой мэдээ